З.Энхболд АН-ын эв нэгдэлд сэтгэлээ чилээх бололтой

2014 оны 11 сарын 13

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдгийн бодит жишээг АН харууллаа. Тэр тусмаа Монгол Улсыг жолоодож буй энэ өдрүүдэд тус намын дотоод зөрчил илэрхий болж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. 

Намын дарга Н.Алтанхуяг үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн улс төрийн бүлэглэлийн удирдагч гэдгээ үл ухамсарлан, АН гэдэг вант улсын хязгааргүй эрхт хаан шиг загнах болсноос олон асуудал үүдэлтэй. Намын дарга нь бусад улс төрийн хүчинтэй хамтран ажиллах гэрээ байгуулсныг дунд болон доод шатны байгууллагууд нь эсэргүүцэн, Ерөнхий сайдаас огцруулах санал хураалтад намынх нь найман гишүүн эсрэг кноп дарж, Хяналтын хорооны удаа дараагийн шийдвэр хүчингүйд тооцогдсон зэрэг үйл явдал нь Н.Алтанхуягийг журмын нөхөд нь дэмжихгүй, тэвчихгүй болсныг илэрхийлж байна. 

Харин АН-ын нийт гишүүдийн хүсэл, намынхаа нэр хүндийг унагаж буй үйлдлээ намын дарга нь үл тоомсорлож, зөвхөн өөрийн хүсэл сонирхлоор үйл ажиллагааг нь явуулж, Хяналтын хороонд шахалт үзүүлж, улс орны амьдралд чухал асуудалд хувийн байр сууриас хандсан зэрэг хариуцлагагүй үйлдэл олонтаа гаргасан. Энэ бол ердөө сүүлийн хагас сарын хугацаанд өрнөсөн үйл явц.

Харин хэнд ч дийлддэггүй энэ эрхмийг солих сонгууль товлогдоод буй. Ардчилагчид хүнд цагт Монгол Улсын жолоог залж буй энэ хугацаанд АН-ынхаа нэр хүндийг өргөж, цаашид эрх барих түвшинд хувийн болон намынхаа эрх ашгаас илүү улс орны эрх ашгийг дээдлэн ажиллах чадамжтай улс төрийн хүчин хэвээр байгааг батлан ажиллаж чадах намын даргыг хүлээж байна. Харин энэ хүлээлттэй зэрэгцэн УИХ-ын дарга З.Энхболд нэгэн мэдэгдэл хийсэн.

Тодруулбал, хүнд цаг үед намын ажлыг удирдаж, хэцүү цаг үеийг даван туулахад нь зөв гарц, шийдлээр ажиллахаар намын даргад нэрээ дэвшүүлэх болсоноо албан ёсоор зарласан. Инженер, эрхзүйч мэргэжилтэй, сүүлийн 20 жилд Монгол төрийг түшиж байгаа туршлагатай улстөрчийн энэ мэдэгдлийг АН-ын гишүүд, журмын нөхөд нь талархан дэмжиж "Ашгүй нэг Н.Алтанхуягаас салж, зарчимч, ёс суртахуунтай, холын хараатай намын даргатай болох нь" хэмээн хүлээж авч байгаагаа нуугаагүй юм. 

Намын шинэ удирдлагыг томилох сонгууль болох АН-ын Их хурал ирэх сарын 8-нд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11959
0 эможи
keyboard_arrow_up