З.Баянсэлэнгэ бүлгийн дэд дарга болжээ
2014 оны 4 сарын 08
УИХ дахь “Шударга ёс” бүлгийн дэд даргаар З.Баянсэлэнгийг томилох шийдвэрийг өчигдөр тус эвслийн бүлэг хуралдаж шийдвэрлэсэн байна. Тус хуралдааны талаарх мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн байна.
Өмнө нь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар Сангийн сайд Ч.Улаан ажиллаж байсан бөгөөд Сангийн сайд, УИХ-ын гишүүний ажил, дээрээс нь бүлгийн дэд даргын ажлын ачаалал их байгаа учраас ийнхүү дэд даргын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсон байна. Түүний хүсэлтийг бүлгийн гишүүд хүлээн авч, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг бүлгийн дэд даргаар томилжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1193
0 эможи