Н.Энхбаяр эх орондоо ирсэн үү
2014 оны 4 сарын 08
МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирсэн байна гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Ял эдэлж байгаад, Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдан БНСУ-д эмчлүүлэхээр явсан экс ерөнхийлөгч нэлээд хэдэн сарын дараа эх орондоо хөл тавиад байгаа нь энэ.
Тэрбээр Солонгост эмчилгээ хийлгээд биеийн байдал сайжирч байгаа, удахгүй эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл байсан юм. Тэгвэл саяхан эх орондоо ирсэн төдийгүй Чингисийн талбай дээр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нарын албаны хүмүүстэй уулзсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1192
0 эможи