Ч.Сайханбилэгийг хуралдаанд оролцуулалгүй Р.Амаржаргалыг сонгосон гэв
2014 оны 11 сарын 12
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Р.Амаржаргалыг тодруулсан. Хуралдааны өмнө нэр дэвшигч Д.Ганбат нэрээ татаж, Ч.Сайханбилэг хуралдаанд оролцоогүй тул Р.Амаржаргал дээр санал хураалт явагдаж 100 хувийн саналаар дэмжсэн юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлсэнээр УИХ дахь АН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг оролцуулалгүйгээр нэр дэвшигчийг тодруулсан гэж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг оролцуулалгүйгээр хуралдаж шийдвэр гаргасан даруйдаа сошиал медиагаар Р.Амаржаргалыг дэмжлээ гэсэн мессэж явуулсан нь санаатай үйлдэл гэж зарим гишүүд хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11906
0 эможи