АН-ын Гүйцэтгэх зөвлөл 17:00 цагт хуралдана

2014 оны 11 сарын 12

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээр болсон билээ. Өөрөөр хэлбэл бүлгийн хуралдаанд Ардчилсан намын 30 гишүүн оролцож, 27 гишүүн санал хураалтад оролцсон бөгөөд 100 хувийн саналаар Ренчиннямын Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлээд байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр 17:00 цагт АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдахаар болжээ. Уг хурлаар Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эсэхийг дахин хэлэлцэх аж. Хэрэв дэвжигдвэл Гүйцэтгэх зөвлөлөөс ҮЗХ-г зарлан хуралдуулж эцэслэн шийдвэрлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11904
0 эможи
keyboard_arrow_up