АН-ын бүлэг хуралдана
2014 оны 11 сарын 12
АН-ын бүлэг өчигдөр Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх асуудлаар хуралдаж Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Гэвч АН-ын дарга Н.Алтанхуяг нэр дэвшигчдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж бүлгийн хуралдааныг орхин гарсан юм. Ингээд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой хэмээн бүлгийн хуралдааныг завсарласан.
Иймээс АН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт бүлгийн хуралдааныг зарлажээ. Энэ хуралдаанаар Монгол улсын 28 дахь ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11851
0 эможи