Төсвийн байнгын хорооны хурал хойшиллоо

2014 оны 11 сарын 11

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдах ёстой байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралтай давхацсан тул үдээс хойш болгож, хойшлууллаа. Тиймээс тус байнгын хороо 14.00 цагт хуралдахаар болоод байна. Байнгын хороогоор 2015 оны төсвийн хуулийн төсөл хийгээд холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан яг одоо Төрийн ордны “А” танхимд болж байна. Уг хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд болон Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг оролцож байгаа юм. Уг хуралдаанаас шинэ Засгийн газрыг удирдах Ерөнхий сайдын нэрийг тодруулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11774
0 эможи
keyboard_arrow_up