УИХ-ын дэд дарга М.Энхболд нутгаасаа төрсөн алдартнуудад хүндэтгэл үзүүллээ

2014 оны 11 сарын 10

УИХ-ын дэд дарга М.Энхболд урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт өндөр амжилт үзүүлж тив, дэлхийн хэмжээнд улсынхаа нэрийг дуурсгаж байгаа Төв аймгаас төрсөн алдартнууддаа хүндэтгэл үзүүллээ. “Эх нутгийн иргэд” ТББ, “Нутгийн залуучуудын холбоо” ТББ-ын хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээг нээн УИХ-ын дэд дарга М.Энхболд үг хэлэхдээ "Төв сайхан нутгийн зөв сайхан хүмүүс хэмээн Төв аймгийн иргэдийг олон түмэн маань хэлдэгчлэн өссөн төрсөн нутгийнхаа ард түмний төлөөлөл нь болон тив, дэлхий, эх орондоо нэрээ дуурсгаж байгаа та бүхэндээ талархал дэвшүүлж хүндэтгэл үзүүлж байна. Салбар бүртээ улам их амжилт гарган нутгийнхаа нэрийг эх орондоо, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгах их ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье" гэлээ.

Тэрээр уг хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон Баян-Өнжүүл сумын уугуул, Түүхийн ухааны доктор, 2014 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн “Рерих”-ийн одон хүртсэн эрдэмтэн С.Чулуун,

-Баян-Өнжүүл сумын уугуул, ОХУ-ын олон улсын дуурийн дуулаачдын Глинкийн нэрэмжит тэмцээний тэргүүн байрын эзэн, 2014 онд ОХУ-ын олон улсын дуу дуулаачдын Муслим Магамаевын нэрэмжит тэмцээний тэргүүн байрын шагналт МУГЖ Г.Ариунбаатар,

-Зуунмод сумын уугуул, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн, 2014 онд Узбекстан Улсын нийслэл Ташкент хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, АНУ-д болсон Армиудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт МУГТ Г.Мандахнаран,

-Угтаалцайдам сумын уугуул, жудо бөхийн 2013 оны Бразил улсад зохиогдсон ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цом, Гран-При, Их дуулгын тэмцээний аварга, 2014 онд Ташкентын Гран-При тэмцээний алтан медальт, Абу-Дабигийн Их дуулгын тэмцээний мөнгөн медальт, Астанагийн Гран-При тэмцээний мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшин,

-Угтаал сумын уугуул, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медалийн эзэн, 2014 онд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод зохиогдсон 2014 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, БНСУ-ын Инчон хотод зохиогдсон Азийн наадмын хүрэл медальт МУГТ О.Бурмаа,

-Зуунмод сумын уугуул, 2014 онд Азийн аварга шалгаруулах өсвөрийн гүйлтийн тэмцээний аварга, сурагч Н.Дулам нарт хүндэтгэл үзүүлж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11722
0 эможи
keyboard_arrow_up