Намаасаа хасах тогтоолыг ҮЗХ-оор баталгаажуулна

2014 оны 11 сарын 07

Ерөнхий сайдыг огцруулах саналыг АН-ын нэр бүхий гишүүд дэмжсэн, мөн тус намын долоон гишүүн учир шалтгаангүй чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүйгээс Засгийн газар огцроход хүрсэн. Тэгвэл АН-ын дүрмээр намын гишүүн Засгийн газрынхаа эсрэг санал дарж, тэр нь засгаа огцруулахад хүргэсэн бол намаас хөөнө гэж заасан.

Тэгвэл тус намын Хяналтын ерөнхий хороо хоёр өдрийн өмнө хуралдаж, МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг дэмжиж, санал өгсөн найман гишүүнийг намаасаа хасах тогтоол гаргаад байгаа. Энэ асуудалтай холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас тодрууллаа.

-АН-ын Хяналтын хороо найман гишүүнээс намаас хөөх тогтоол гаргасан байна.  Энэ тогтоол хэзээ хүчин төгөлдөр болох вэ?

-Хяналтын хорооны  тогтоол дангаараа хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны тогтоолыг ҮЗХ дэмжвэл хүчин төгөлдөр болно. ҮЗХ өнөөдөр хуралдаж, тэр асуудлыг мөн шийднэ.

-Хэрэв ҮЗХ дэмжвэл АН-ын гишүүдийн тоо багасна. Тэгэхээр Засгийн газраа байгуулахад МАН-аас цөөн гишүүнтэй болчих гээд байна?

-Намаас хөөгдсөн ч тэр хүмүүс УИХ-ын гишүүн хэвээрээ байна. Сонгуулийн үр дүнгээрээ олон суудал авсан нам Засгийн газраа байгуулах учиртай. Тэгэхээр  АН засгаа байгуулаад явна.

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж, бүлгээсээ эсрэг санал өгсөн гишүүдээ хариуцлага тооцох асуудлыг АН-ын Хяналтын хорооны хурлаар хэлэлцээд, Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д,Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг хөөх тогтоол гаргаад байгаа юм.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11640
0 эможи
keyboard_arrow_up