ҮЗХ-ны хуралдаан хойшиллоо

2014 оны 11 сарын 07

Өнөөдөр 15.00 цагаас болохоор товлогдоод  байсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан 18.00 цаг хүртэл хойшилсон байна.  Тус намын УИХ-ын дахь бүлгийн гишүүдийн зүгээс ҮЗХ-ны хуралдах цагийг хойшлуулахыг санал болгосон гэнэ.

Чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаан өнөөдөр болохоор товлогдсон учраас намын дотоод асуудлаас болж төрийн ажил цалгардах ёсгүй хэмээн АН-ын удирдлагууд үзжээ.

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцах юм. Нэгдүгээрт, намаасаа томилогдсон Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан найман гишүүнийг АН-аас хөөхөөр Хяналтын зөвлөлөөс нь шийдвэрлэсэн бөгөөд үүнийг ҮЗХ-ны хуралдаанаар эцэслэн батлах учиртай. 

Мөн намын даргын асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Шинэ Засгийн газрын тэргүүнээр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ҮЗХ-ны хуралдаанаар шийдвэрлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11631
0 эможи
keyboard_arrow_up