Ц.Оюундарь: Хяналтын хорооны тогтоол дангаараа хүчин төгөлдөр биш
Ардчилсан намын хяналтын хороо хоёр өдрийн өмнө хуралдаж намынхаа найман гишүүнийг Ерөний сайдын эсрэг санал өгсөн гэх шалтгаанаар намаасаа хасахаар болсон юм. Тодруулбал Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д,Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийг хасах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр “Хяналтын хорооны тогтоол дангаараа хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны тогтоолыг ҮЗХ дэмжвэл хүчин төгөлдөр болно. ҮЗХ өнөөдөр хуралдаж, тэр асуудлыг мөн шийднэ” гэж хэллээ.
Тиймээс дээрх нэр бүхий найман гишүүнийг албан ёсоор АН –аас хөөгөөгүй юм байна. Харин ҮЗХ өнөөдөр 15.00 цагаас эцсийн шийдвэрийг гаргана.