Ээлжит бус ҮЗХ маргааш хуралдана
2014 оны 11 сарын 06
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийнхөн өчигдөр Төрийн ордонд яаралтай хуралдаж, Үндэсний Зөвлөлдөх хороогоо хуралдуулах товыг гаргасан байна. АН –ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдэгдэхдээ“ҮЗХ –г 11 дүгээр сарын 7 –нд буюу маргааш хуралдуулахаар боллоо” гэсэн юм. Ардчилсан намын эрх барих дээд байгуулах болох ҮЗХ нь нийт 228 гишүүд төлөөлөгчтэй. Ингээд хот хөдөөгийн ҮЗХ –ын гишүүн яаравчлан Улаанбаатарт чуулж Ерөнхий сайдаар хэнийг тавих болон АН –ын даргын асуудал гээд цаг үеийн тулгамдсан асуудлыг ярилцах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11507
0 эможи