Намын эсрэг кноп дарсан гишүүд намаасаа хөөгдөх үү

2014 оны 11 сарын 05

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд 19 гишүүнээс 17 гишүүн оролцсон бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг  огцруулахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад 17 гишүүнээс 11 нь дэмжсэнээр байнгын хороо уг асуудлыг дэмжсэн юм. Дэмжих кноп дарсан гишүүдийн дунд АН-аас Р.Бурмаа, Д.Эрдэнэбат “Шударга ёс” эвслээс Л.Цог болон Г.Уянга нар багтсан юм.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүний хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг кноп дарсан нь олны анхаарлыг татаад байна. Учир нь тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн талд бат зогсдог, үнэнч нөхөр нь. Гэтэл яагаад ингэв гэдэг нь ардаа асуултын тэмдэг дагуулж буй. Д.Эрдэнэбат гишүүний хувьд үүнийгээ “Би кноп андуураад дарчихлаа” хэмээсэн.

Тухайлбал, УИХ-д намын жагсаалт авч орж ирсэн Р.Бурмаа гишүүн фракцийнхаа эрх ашгийг өмнөө тавьж намын даргаа огцруулна гэдгээ ил тод мэдэгдлээ. АН-ын дарга Д.Эрдэнэбат огцруулах кноп дарсан нь техникийн саатлаас болж кноп нь гацсанаас үүдсэн юм. Түүнийг огцруулах ёстой гэсэн кноп дарахад хамгийн их баярласан хүмүүс бол МАН-ынхан.

Мөн УИХ-ын гишүүн М.Зоригт огцруулна гэсэн байр сууриа хатуу баримталж цахим хуудсандаа “Дэнзэнгийн хадам ахыг дэмжихгүй” гэсэн бичиг тавьсан зургаа оруулжээ. Энэ мэт намын хагарал, албан тушаал эрх мэдлээс үүссэн зөрчил маргаантай асуудал АН-ын гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг харуулчихлаа.

Хэдийгээр УИХ-ын чуулганаар олонхи Ерөнхий сайдаа хамгаалж үлдэх ч намынхаа үндсэн дүрмийг зөрчиж намаа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд намаасаа хөөгдөх нь тодорхой болж байна. АН-ын дотоод дүрмэнд ийм заалт байдаг бөгөөд хэн ч энэ заалтаас сугарч үлдэх аргагүй. Намын дүрмээ чанд баримталж огцруулах санал зурсан гишүүдээ намаас хөөнө гэдгээ АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь илэрхийлсэн бөгөөд АН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Байгаль ч намаас хөөх дүрэм үйлчилнэ гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Нам дүрмээрээ явдаг, дүрэмтэй тоглолт хийгддэг газар тиймээс энэ мэт урвагчдаасаа салж байж АН-ынхан цэвэршинэ гэсэн сэтгэгдэл цахим хуудсаар олны анхаарлыг татаж байна..

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11475
0 эможи
keyboard_arrow_up