Д.Эрдэнэбат Ерөнхий сайдын эсрэг кноп дарлаа

2014 оны 11 сарын 05

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцээд 17 гишүүний  11 нь  огцруулах нь зүйтэй гэж дэмжсэн байна. МАН-ын долоон гишүүн, АН-аас Р.Бурмаа, “Шударга ёс” эвслээс  Г.Уянга нарын гишүүд эсрэг кноп дарсан байна.. АН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж, Ерөнхий сайдаа авч үлдэхээ гарын үсэг цуглуулсан байхад бүлгийн дарга эсрэг кноп дарсан нь  техникийн саатлаас болсон гэсэн байна.

 

УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн "АН-ын гишүүний ариун үүрэг"-ээ би биелүүлж Н.Алтанхуягийг огцруулах санал өгнө. Ардчилалын үнэт зүйл болсон сонгох сонгогдох эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан МАХН-тай гэрээ байгуулсан энэ ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө огцруулах хангалттай үндэслэл тул огцруулах саналтай байна” гэсэн бол бүлгийн  дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсад мэдээлэл ил тод, нэгдсэн байх ёстой. Бид мэдээллийн нэгдсэн мэдээлэлтэй байж мэдэгдэл хийдэг байх хэрэгтэй гэж үзлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11439
0 эможи
keyboard_arrow_up