Энэ сарын 7-нд ардчилагчид баяраа тэмдэглэнэ

2014 оны 4 сарын 07

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг Ардчиллын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 1990 оны энэ өдөр Ардчилсан намын анхдугаар их хурал хуралдаж, Монгол Улсыг олон намын тогтолцоотой, олон ургальч үзэлтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн

 

Ардчилсан улс болох зам руу эргэж буцалтгүйгээр оруулсан түүхэн өдөр хэмээн тэмдэглэдэг юм. Энэ өдрийг тохиолдуулан АН-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нийслэлийн АН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар тус намд шинээр элсч буй гишүүдэд батламж гардуулах юм байна. Уг ёслол өнөөдөр 12.00 цагт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1134
0 эможи
keyboard_arrow_up