АН-ын дарга хэн болох нь өнөөдөр шийдэгдэнэ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хүсэлтэй гишүүдийн гарын үсэг 40 өөс илүү гараад явсан гэх мэдээлэл байна. Харин эл явдалтай холбогдуулан АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, намын даргын суудалд УИХ-ын дарга З.Энхболдыг дэвшүүлэхээр ярьж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэд хэдэн хүний нэр давхар яригдаж байгаа аж.
Тодруулбал, “Эрдэнэс-Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэр яригдсан байна. Тэднээс УИХ-ын дарга З.Энхболдыг АН-ын даргаар сонгох магадлал хамгийн өндөр байгаа гэнэ.
Уг асуудлыг АН-ын бүлэг хуралдаанаараа үргэлжлүүлэн ярилцсан ч эцсийн шийдвэр өнөөдөр хуралдах АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэгдэж гарах аж. Түүнчлэн төрийн гурван өндөрлөг уулзалт хийж, Ерөнхий сайдыг намынх нь даргаас буулгаж, Ерөнхий сайдаар нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан гэх албан бус мэдээлэл явсаар байгаа юм. - See more at: http://www.wikimon.mn/content/57706.shtml#sthash.DmC5U6Rf.dpuf