АН-ын намын дарга хэн байх талаар Хэн,Юу хэлэв?

2014 оны 10 сарын 31

Өчигдөр Их тэнгэрийн аманд байрлах "Их тэнгэр" цогцолборт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар бүтэн өдрийн турш хуралдсан тухай эх сурвалжууд өгүүлж буй. Өглөө эхлээд орой дууссан тэдний уулзалт Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар үлдээн, АН-ын даргаас нь чөлөөлөх шийдэлд хүрсэн гэнэ. Тэгвэл шинэ АН-ын дарга талаар хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: АН-ын дарга хэн байх нь хамаа алга

Алтанхуяг намын даргын ажлаа өглөө гэвэл Ерөнхий сайдаасаа огцорлоо л гэсэн үг. Өнөөдөр Улс төрийн намын тухай хуулиараа ч, Монгол ардын нам, Ардчилсан нам, МАХН-ын дүрмээр ч дарга  нь эрх барьж байх үедээ Ерөнхий сайд байх учиртай шүү дээ. Энэ бол тогтсон хэв жаяг юм. Тэгэхээр мань хүн “ЭЗЭН 100” гэдэг шигээ л ээлжит арга залиа хэрэглэж байгаа юм болов уу. Өнөөдөр л тэсч үлдэх нь чухал. Түүний дараа намын их хурал нь болоо ч уу, үгүй ч үү. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд нь бүрдээ ч үү, үгүй ч үү мэдэхгүй. Үндсэндээ нам доторх ардчилал нь сүүлийн хэдэн жил зогсчихсон шүү дээ. ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй байгаа, гишүүдийнх нь ихэнх төрийн албан хаагч болчихсон. Гишүүдээ чөлөөлөөд дахин хурлаа цуглуулбал тэнд улс төрийн арай өөр нөхцөл байдал үүснэ. Бидний хувьд бол Мятав нь байна уу,  Готов нь байх уу ялгаа алга. Ерөнхий сайдын асуудлаа тавьсан, түүний дараа Алтанхуяг, Арвин хоёрын аль нь дарга болох тэдний л асуудал.

/ assa.mn 2014.10.31 /

АН-ын дараагийн дарга хэн бэ?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ЗГХЭГ-ийн дарга Ч.Сайханбилэгийг АН-ын даргад нэр дэвшүүлнэ гэдгээ зарласан байна.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав байвал зүгээр биш үү? гэж санал болгосон бол УИХ-ын дарга З.Энхболд өөрөө нэр дэвшинэ гэдгээ зарласан аж.
Ийнхүү Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав, З.Энхболд нарын аль нэг нь АН-ын дарга болох хувилбар эхний байдлаар яригдаж эхэлжээ.

/ sonin.mn 2014.10.30 /

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11150
0 эможи
keyboard_arrow_up