Ц.Оюундарь: ҮЗХ-г хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн

2014 оны 4 сарын 03

Өнөөдөр АН-ын сэтгүүлчидтэй уулздаг "4-11" уулзалт боллоо.

 

Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас намын үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
- Танай намын ҮЗХ-ны хурлын тов гарсан уу? Мөн АН-ын дотоод дахь сонгууль хэзээ явагдах вэ?
- Манай намын дүрмээр ҮЗХ-ны хурал жилд хоёр удаа хуралддаг. Хурлын товыг намын дарга эсвэл ҮЗХ-ны гишүүдийн 3/1-ийн санаачилгаар хийдэг. Улс төрийн намуудын хууль батлагдах гэж буйтай холбоотойгоор хуулийн төслийг бүх аймаг, дүүргийн намын дарга нарт танилцуулсан байгаа. Гүйцэтгэх зөвлөлийн хуралд ч мөн ялгаагүй энэ хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх зөвлөлөөс ойрын хугацаанд ҮЗХ-г хуралдуулах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ҮЗХ-ны гишүүдийн 3/1 нь санаачилга гаргаад хуралдах шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэх зөвлөл тогтоолоо гаргаад хуралдуулах боломжтой.
- Дархан уул аймаг, Хан-Уул дүүргийн АН-ынхан хоорондоо хэрүүл маргаантай байгаа. Хоёр тамгатай байх жишээтэй. Энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Манай нам хэвтээ тогтолцоотой. Тухайн аймгийн намын хороо хуралдаад даргаа сонгодог. Түүнээс биш намын дарга аймаг, дүүргийн намын дарга нарыг батламжилдаггүй. Тэгэхээр тухайн орон нутгийнхан намын хорооныхоо хүрээнд асуудлаа шийдэх ёстой.
- Дээрх асуудал дээр намын хяналтын хороо буруу шийдвэр гаргаж, нэг талд ажилласан гэдэг яриа байгаа. Үүнд таны зүгээс ямар тайлбар өгөх вэ?
- Манай намын хяналтын хороо бие даасан байгууллага. Намын хэрэг эрхлэх газартай ог хамаагүй. Энэ бол намын их хурлаар байгуулагддаг дарга ч нөлөөлж чадахгүй бие даасан байгууллага. Энэ байгууллагад тухайн намын хороо маргаантай асуудлаа шууд тавьж болно. Тэгээд Хяналтын ерөнхий хороо нэгдсэн хуралдаанаар шийдвэр гаргадаг. Хяналтын ерөнхий хорооны дарга ганцаараа шийдвэр гаргадаггүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1075
0 эможи
keyboard_arrow_up