Хоёр намыг эв эеээ хичээж ажиллахыг уриаллаа
Өнөөдөр 12 цагт Монгол Нюьс хэвлэлийн байранд Сонгинохайрхан дүүргийн АН-ын төлөөлөгч нар Засгийн газрын тухай мэдээлэл хийлээ. Шинэчлэлийн Засгийн газар 2012-2014 онд "Чингис", "Самурай" бондыг гаргаж их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн, 3, 4-р цахилгаан станцын өргөтгөлийн ажил, 21 аймгийн хатуу хучилттай замаар холбох, Шинэ сум төсөл, Гудамж төсөл зэрэг олон ажлуудыг санаачлан хийж ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх хүн бүрийг ажилтай болгох тал дээр хичээлт чармайлт гарган ажилласан гэж АН-ын гишүүд дэмжигчид үзэж байгаа ажээ.
Иймд Засгийн газраа тогтвортой ажиллуулах нь Монгол улсын хөгжил дэвшил, , ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх үндсэн нөхцөл болохыг УИХ-д сууж байгаа ардчилсан намын нийт гишүүдэд анхааруулж байгаа ажээ.
Харин МАН-ын зүгээс Ерөнхий сайдад огцруулах тогтоолыг өргөн барьж, үүнд АН-аас УИХ-д нэр дэвшин сонгогдсон Ж.Батзандан гишүүн МАН-ын бланк дээр гарын үсэг зурсан нь АН-ыг дэмжигчдын дургүйцлийн хүргэсэн ажээ Иймээс. АН-ын тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрыг унагаах АН-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулахаар МАН-ын гишүүдтэй нийлж гарын үсэг зурсан Ж.Батзандан гишүүнд намын дүрмийн дагуу хариуцлага тооцохыг шаардаж байгаа ажээ. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүдийн төлөөлөл нийт 300 хүний гарын үсэг цуглуулж Монгол улсын ард иргэдийн амьдрал ахуйг тогтвортой байлгахын тулд эв эеээ хийсээж хамтарч ажиллахыг уриаллаа.