Гэрээ байгуулсан этгээдтэй хариуцлага тооцохыг ҮЗХ-ны хурлаас шаардаж байна

2014 оны 10 сарын 20

Ардчилсан нам, МАХН-тай 2020 он хүртэл хамтран ажиллахаар болж талууд гэрээг байгуулсан гэх яриа өнгөрсөн хавар гараад байсан. Тэгвэл энэхүү хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд өнгөрсөн баасан гарагт АН-ын дарга Н.Алтахуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ "АН дарга Н.Алтанхуяг МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээн авлаа. Энэхүү гэрээ нь МАХН-тай албаар улс төрийн тохиролцоо хийжээ гэж дүгнэхээр байна. Энэ тохиролцоо нь намынхаа дүрмийг санаатайгаар зөрчиж, жирийн гишүүд дэмжигчдээсээ нуух замаар хийсэн нь улс төрийн ёс зүйтэй алхам бус, цэвэр хуйвалдааны шинжтэй үйдэл юм.
Энэхүү гэрээнд бичсэнчлэн нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчинг дэмжиж ажиллана гэсэн заалтыг нийслэлийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөхгүй гэдгийг хатуу мэдэгдье." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10423
0 эможи
keyboard_arrow_up