УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 10 сарын 08

 Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.10.08/ Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Томас И.Гаррет тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлан ирсэнд талархал илэрхийлэв. Мөн тус байгууллага нь УИХ-тай олон жил хамтран ажиллаж ирсэн. Цаашдаа энэ харилцааг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Монгол Улс ардчиллыг хөгжүүлж буй туршлагаасаа Киргиз, Мьянмар зэрэг улсуудтай өнгөрсөн хугацаанд туршлагаасаа хуваалцсан. Монгол Улс бүс нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд цаашдаа ч манай улсаас сүүлд ардчилалд нэгдэж байгаа орнуудад туршлагаасаа хуваалцана. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн цаашид манай улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байдаг тухайгаа илэрхийлэв.

Ноён Томас И.Гаррет хэлэхдээ, Монгол Улсад бид олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Ардчиллыг хөгжүүлж байгаа амжилттай туршлагуудыг бид харж, мөн олон улсын хамтран ажилладаг байгууллагууддаа танай улсын туршлагыг түгээдэг. Цаашдаа бид бүх талаар хамтран ажиллана хэмээн уулзалтын үеэр мэдэгдлээ.

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн нь 1983 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан бөгөөд ашгийн бус, нам бус байгууллага юм. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн нь улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулж, нээлттэй сонгууль, ардчилсан засаглал болон эрхзүйт ёс хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт эрх чөлөө, ардчиллыг хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү хүрээлэн нь 1992 оноос хойш манай улсад, Ардчилсан засаглал, практикийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан, дэмжлэг үзүүлэн ажиллаж иржээ.

Энэхүү уулзалтанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Азийг хариуцсан захирал Гретчен Канзи, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн мэргэжилтэн Грег Кастана болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9861
0 эможи
keyboard_arrow_up