УИХ-ын гишүүн Х.Баттулга тогтоолын төсөл өргөн барив

2014 оны 10 сарын 08

 Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нар“Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл   өргөн барилаа.

 

Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримталж хэрэгжүүлсээр байна.

Монголчууд бид Монголын Ардчилсан Холбоогоо байгуулж, Ардчилсан Хувьсгалаа зарлан тунхаглан, Цагаан морин жилд үр дүнг нь үзэж, хүн төрөлхтөний хөгжлийн жам ёсны замд эргэн нэгдэж Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих агуу их шилжилтээ эхэлснээс хойш даруй 25 жил болж байна.

МоАХ-ны түүх бол Монголын Ардчилсан хувьсгалын түүх юм. 2009 онд түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ онд 25 жилийн ой тохиож буйг хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын даргад хэлэв. Мөн тэрбээр, 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь хөгжлийн шаардлагаар гараад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн “Ардчилсан Хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан тухайгаа танилцуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9859
0 эможи
keyboard_arrow_up