Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах талаар Хэн, Юу хэлэв?

2014 оны 10 сарын 08

 Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах, зарим яамдыг нэгтгэх талаар Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.10.06-2014.10.07/

 

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Бүтцийг өөрчлөхдөө бялуу хүртээж, бусдын амыг таглах байдлаар хандаж болохгүй
Ерөнхий сайд бүтцийн асуудлыг оруулж ирж байна гэдэг бол хоёр жилийн өмнө байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн буруу, давхардсан бүтэцтэй, төсвийн зардал үрэлгэн явж ирснийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Бүтцийг өөрчлөхдөө Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд болон АН нь дотоод дахь фракцууддаа бялуу хүртээх, тэдний амыг таглах байдлаар хандаж болохгүй. /Өглөөний сонин 2014.10.06 №169 /2008//

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “Монгол улсын хуулийг хэн нэг даргын үгээр өөрчлөөд байж болохгүй”

Ерөнхий сайдын байр суурийг ч дэмжиж байна. Дараагийн асуудал нь Эрчим хүч уул уурхай хоёр нь Монголын хамгийн том төсөл хэрэгжүүлэгчид байна. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах талаар хэн юу хэлэв
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах, зарим яамдыг нэгтгэх талаар Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.10.06-2014.10.07/

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ц.Нямдорж “баярлаж байна”
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газрын бүтцээ оройтсон ч гэлээ өөрчлөхөөр болсонд баярлаж суугаа гэнэ. Тэрбээр чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгэндээ “Би Хууль зүйн сайд байх үедээ 175 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Харин шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн сайдын багц 374,200 тэрбум болж өсгөсөн ч хийсэн зүйл харагдахгүй байна” хэмээн шүүмжилсэн. /Өглөөний сонин 2014.10.06 №169 /2008//


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: “Зургаан яамыг нэгтгэсэнээр хэмнэлт гарна гэдэг үлгэр”
Зургаан яамыг нэгтгээд хэмнэлт гарна гэж хэлж чадахгүй. Зургаан яамыг нэгтгэлээ гээд тус бүр нэг сайд, нэг Төрийн нарийн бичгийн дарга л явна биздээ. Яамдад байгаа тэр олон төрийн албан хаагчийнхаа хэнийг авч, хэнийг хална гэх вэ. Тэгээд ч наадуул чинь явуулах ёстой хүмүүсээ явуулж чадахгүй. Би үүнд ёстой 100% итгэлтэй байна. Зургаан яамыг нэгтгэснээр төсөвт хэмнэлт гарна гэдэг үлгэр. За яах вэ, бензин шатахууны зардал гэх мэтээр их удахад 6 хувийн хэмнэлт л гарсан болно. /Өнөөдөр сонин 2014.10.06 №231 /5325//

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: “Бас л фракцуудын тохиролцоогоор хийсэн бүтцийн өөрчлөлт болох нь
Бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь зөв. Төрийн бүтэц данхайсан байна гэж бид анхнаасаа шүүмжилж байсан. Гэхдээ одоогийн өөрчлөлтийг хангалтгүй гэж үзэж байна... Үндсэндээ фракц бүлгүүдийнхээ тохиролцоон дээр хийсэн бүтцийн өөрчлөлт болох нь гэж дүгнэж байна. /Үндэсний шуудан сонин 2014.10.06 №190 /2126//

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: “Эдийн засаг сайжраагүй нь бүтэцтэй холбоотой гэвэл ёстой уучлаарай шүү”
Ер нь ДНБ, ҮНБ-тэй харьцах Засгийн газрын зардлыг багасгах талд анхаарч байвал дэмжиж болно. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дууслаа. Үр дүн нь данхар бүтцээс болоод сайнгүй гарлаа гэсэн хандлагаар ярьж байгааг би өрөөсгөл гэж бодож байна. Засгийн газрын бүтцийг сайжруулах асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байсан. Ерөнхий сайдын оруулж ирсэн төсөл нь санаанд хүрэхгүй байна. Дахиад хэлэхэд эдийн засаг сайжрахгүй байгаа нь бүтцээс боллоо гэвэл “Ёстой уучлаарай” гэж хэлмээр байна. /Монголын үнэн сонин 2014.10.07 №191 /22703//
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун: “Ямар сайд нартай ажиллахаа ерөнхий сайд өөрөө л шийднэ”
Ерөнхий сайдад өөрт нь тэр эрх мэдэл, үүрэг нь байгаа. Засгийн газар ямар хүмүүстэй ажиллах вэ гэдгийг Ерөнхий сайд өөрөө шийдвэрлэдэг. Тиймээс миний хувьд Ерөнхий сайдын оруулж ирсэн саналыг хүндэтгэж байгаа. /Улс төрийн тойм сонин 2014.10.07 №184 /1148//

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9841
0 эможи
keyboard_arrow_up