Өнөөдөр төсвийн байнгын хороо хуралдана
2014 оны 4 сарын 02
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд 11.00 цагаас хуралдана. Худалдаанаар Төсвийн байнгын хорооны 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад УИХ-аас Засгийн газарт
үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
984
0 эможи