Н.Алтанхуяг: Гаалийн бүрдүүлэлтэнд зарцуулах хугацааг 3 дахин багасгалаа
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.03/ хуралдаан гишүүдийн 41 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаа гэдэг бол гурван сар гаруйн хугацаа. Энэ хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх олон чухал арга хэмжээг Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаар батлуулж, олон хууль, тогтоомж батлагдаж, олон хүнд суртал багасаж эдийн засаг эрчимжихэд нэмэр хандив боллоо гэдгийг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон.
Мөн тэрээр мэдээлэлдээ, “ Еренхий сайдын дэргэд байнгын ажиллагаатай Эдийн засгийн зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх хуулиуд, мөн бизнест учирч байгаа саад бэрхшээлийг тодорхойлж 100 хоногийн хугацаанд маш идэвхтэй ажилласан. Цаашид ч мөн ажиллана.
ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдийн оролцоотой шинээр байгуулагдсан тус зөвлөл бизнесийн салбарт шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар Засгийн газарт санал, зөвлөмж өгч ажиллалаа. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 28 хууль, тогтоолын төсөлд тэдний санал тусгагдлаа. Мөн тус зөвлөлийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын бүх шийдвэрүүд “Монголын бизнесийг дэмжсэн байх” гэсэн үндсэн зарчмыг баримталж байхаар боллоо.
Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүллээ. 100 хоногийн ажлын хүрээнд Засгийн газар 18 удаа ээлжит, 9 удаа ээлжит бус хурал хийж нийт 53 тогтоол, тэмдэглэл батлагдлаа. Мөн Ерөнхий сайдын захирамжаар 14 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Жижиг. дунд бизнес эрхлэгчид гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдлөө.
Тоног төхөөрөмжөө шинэчлэхийг хүссэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдлөө. Үйлдвэрийн зориулалттай, өндөр өртөгтэй импортын тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ыг 2 жилийн хугацаанд төлдөг боллоо. Үндэсний томоохон үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараа 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх журмыг Засгийн газар баталлаа. Хяналт. шалгалт 8 дахин цөөрлөө.
Бизнес эрхлэгчийн хил, гаалиар нэвтрүүлж буй бараа эрсдэл багатайд тооцогдож байвал хяналт, шалгалтаас шууд чөлөөлөгдөх горимд шилжлээ. Эрсдэлтэйд тооцогдох 700 нэр төрлийн барааг урьдын адил шалгаж, харин эрсдэлгүй буюу эрсдэл маш багатай гэж үзсэн 3550 нэр төрлийн барааг хяналтаас гаргалаа. Ингэснээр өмнө нь 5744 нэр төрлийн бараанд тавигддаг байсан хяналт шалгалтыг 8 дахин багасгалаа.
Гаалийн бүрдүүлэлтэнд зарцуулах хугацааг 3 дахин багасгалаа. Гаалийн байгууллага эрдэс, түүхий эдийн экспортын гаалийн бүрдүүлэлтийг цаасгүй технологид шилжүүлснээр гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг 3 дахин, шат дамжлагыг 2 дахин буурууллаа. Шийдвэр гаргагч даргын тоог 106-аар цөөлөв. Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх, хүнд суртал, олон шат дамжпагыг бууруулах зорилгоор шийдвэр гаргагч дарга нарын тоог 106-аар цөөлснөөр давхардсан орон тоог арилгаж, үйлчилгээг хөнгөн шуурхай болголоо.
Татварын цаасан тайланг халж бүрэн цахимжлаа. Татвар төлөгчдийн тайланг 100 хувь цахимаар авдаг болж, татвар төлөгчид өөрийн байгууллагын татварын ногдол, төлөлт, өрийг цахимаар хянадаг боллоо. Мөн татвар төлөгчид татвараа цахимаар төлөх боломжтой боллоо.Гаалийн болон НӨАТ-ын челеелөлтөөр 3.8 тэрбум тегрөг бизнес эрхпэгчдэд үлдлээ.
Манай улсад 66.500 Аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ба үүний 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд төлөх гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсанаар иргэдэд 3.8 тэрбум төгрөг үлдлээ. Иргэд төлсөн татвараа буцаан авдаг болно.
Иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авах боломж олгох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Ингэснээр далд эдийн засаг буурч, бэлэн бус төлбөр тооцоог бүртгэлжүүлэх механизм бүрдэх юм.
Газар өмчлөх уйл явц ил тод. шуурхай боллоо. Иргэний өмчийн газрын мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулж, Монгол Улсын иргэн аль ч аймаг, хот, суманд газар өмчилж авах бичиг баримтаа бүрдүүлэхэд учирдаг саад бэрхшээлийг арилгалаа. Газрын нэгдсэн мэдээллийн сан ашиглан нээлттэй сугалааны аргаар газар өмчлөгчийг тодруулах анхны ажлыг Улаанбаатар хотын 52 байршилд хэрэгжүүллээ. Ачаа тээврийн жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрч эхэллээ. Ачаа тээврийн жолооч нарын виз, бүртгэлийг цахимжуулж, хурууны хээгээр хил нэвтэрдэг болголоо. Хятадын талд санал тавьснаар орон нутгийн шинж чанартай төлбөр хураамжуудыг багасгалаа. Ингэснээр ачаа тээврийн бизнес эрхлэгч жолооч нарын өдөр тутмын зардал багасч, бүтээмж өслөө. Боомтууд 24 цагаар ажиллаж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Аптанбулаг, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ олон улсын боомт 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 24 цагаар ажиллаж эхэллээ. Энэ нь иргэдийн харилцан зорчих, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Гашуун сухайтын гарцын хучин чадал 3 дахин нэмэгдлээ.
Хамгийн их түгжрэлтэй байсан Гашуун сухайтын боомтод шинээр 8 авто зам ашиглалтад оруулж, 12 урсгалаар цайны завсарлагагүйгээр 24 цагийн турш нэвтрүүлдэг боллоо. Ингэснээр өдөрт 1500 машин нэвтрүүлэх хүчин чадалтай боллоо.
Эрээн рүу МИАТ компани шууд нислэгтэй боллоо. БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд “МИАТ” ТӨХК-ийг нислэг үйлдүүлэх, нисэх буудлын хураамжаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэн Эрээн хотын чиглэлд нислэг эхлүүллээ. Шатахууны нөөц 60 хоног болж өсөв.
Жил бүрийн зуны оргил ачааллын үеэр хомсдол үүсч, үнэ нэмэгдэж хэрэглэгчдийг бухимдуулдаг шатахууны үнэ ханш сүүлийн хоёр жил тогтвортой байсан нь шатахууны талаар явуулсан цогц бодлогын үр дүн байлаа. Шатахууны нөөц өмнөх жилүүдэд 14-30 хоног байсан бол энэ жил 60 хоног болж нэмэгдлээ. Нөөц сайтай, зах зээлийн сонголт харьцангүй олонтой, эргэлтийн зээлийг саадгүй авч чаддаг нөхцөл байдал бий болгож чадсан тул бүтээн байгуулалтын оргил ачааллын үед шатахууны хомсдол ч, үнийн хөөрөгдөл ч гарсангүй. Арилжааны банкуудын бондын борлуулалтыг нэмэгдүүлэх хөшуурэг бий болголоо.
Гадаадын хөрөнгө оруулагч, бонд худалдан авагчид арилжааны банкнаас худалдан авсан бондын хүүгийн орлогод 20 хувиар орлогын албан татвар ногдуулдаг байсныг 10 хувь болгон буурууллаа. Хөрөнгө оруулалтын сангийн ажлыг эхлуулсэн “ гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр танилцуулав.
Мөн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Су.Батболд, Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, А.Тлейхан, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Л.Энх-Амгалан нарын тавьсан асуултад Ерөнхий сайд болон Ажлын хэсгээс хариулт өглөө.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.