О.Баасанхүү: Тэмүүжин сайдыг огцруулах саналаа нэгдсэн чуулгантай давхцуулна
2014 оны 3 сарын 31
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барих гэж байгаа талаарх мэдээллийг бид хүргэсэн. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд саналыг нь хүлээж аваагүй, өрөөнийхөө гадна удтал хүлээлгэсэн юм.
Тэгвэл саналаа өргөн барьсан эсэхийг О.Баасанхүү гишүүнээс тодруулхад “З.Энхболд дарга УИХ-ын нэгдсэн чуулгантай давхацуулж саналаа өгөх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг надад өгсөн. Тиймээс энэ долоо хоногтоо багтаж саналаа барихаар болсон. Х.Тэмүүжин сайдыг хэд хэдэн үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал, хууль зөрчсөн, хариуцсан салбараа удирдах чадваргүй, засгийн газрын гишүүний ёсзүйн алдаа гаргасан гэх мэт олон үндэслэл бий” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
970
0 эможи