УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймагт ажиллав

2014 оны 3 сарын 31

УИХ-ын даргыг өнөөдөр /2014.03.30/ Баянхонгор аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн ЗХЖШ-ын 339 дүгээр ангийн хүндэт харуул угтан авлаа. УИХ-ын даргад хүндэт харуул хүндэтгэн ёсолсны дараа тэрээр Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагаатай танилцав.

 

“Иргэд хүлээн авах төв” нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар тушаалаар байгуулагджээ. Энэ төв нь аймгийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар иргэдэд лавлагаа, мэдээлэл өгөх, санал асуулга, судалгаа явуулах, иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, аймаг, орон нутгаа хөгжүүлэх чиглэлээр гарч байгаа шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах зорилготойгоор байгуулагдсан болохыг УИХ-ын даргад танилцуулав. Иргэдийг хүлээн авах байр нь Монгол Улсын Засгийн газрын “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 2005 оны 67 дугаар тогтоол, “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 2009 оны 143 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан санал өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-д нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгааг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан хэлж байв.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
967
0 эможи
keyboard_arrow_up