Төмөр замын тээврийн талаар хаалттай хэлэлцэж байна
2014 оны 10 сарын 02
УИХ-ын Намрын ээлжит чуулган өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай", "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай", "Галын аюулгүй байдлын тухай", "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай”, “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд хаалттай хуралдаанд шилжлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9589
0 эможи