Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж БНАСАУ-д айлчлав

2014 оны 10 сарын 02

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д 2014 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд айлчлав. Төлөөлөгчид БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд бараалхлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Ардын Дээд Хурлын дэд дарга Ан Дон Чунтай хэлэлцээ хийж, дэд даргыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалтай болж, Ражин боомтыг хамтран ашиглах, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах зэрэг хоёр орны харилцаа, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Батчимэг, О.Содбилэг болон албаны бусад хүмүүс багтлаа. Төлөөлөгчид Вонсаны аялал жуулчлалын бүс, түүний хэтийн төлөвлөгөө, Сондовон олон улсын хүүхдийн зуслан, Корё Анагаах Ухааны академи, Пёньян хотын Амаржих эмнэлэг, Окрю хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9586
0 эможи
keyboard_arrow_up