УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан хуулийн төслүүд өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр / 2014.10.01/ өргөн барилаа.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барив. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар үндэслэлгүйгээр төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх явдал үгүй болж, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү багасна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд болон Төсвийн тухай хуулийн заалтууд хангагдаж, төсвийн гүйцэтгэлийг хуулийн дагуу зохион байгуулах нөхцөл бүрдэнэ хэмээн хууль санаачлагч тайлбарлав.