Хяналтын тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг боллоо

2014 оны 9 сарын 30

Хяналтын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр / 2014.09.29 / Нийслэлийн иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга болон холбогдох албаны төлөөлөгчид, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү үг хэллээ.

Хууль тогтоомжоор эрх олгосны дагуу төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтыг тодорхой шалгуурын дагуу цэгцэлж, шаардлагагүй хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хяналтын тухай хууль”-ийн төслийг шинээр боловсруулжээ.

Уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн асуудлыг тусгасан байна. Тухайлбал, хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий аливаа этгээд /салбарын болон яамны харьяаллыг үл харгалзан/ аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан хяналт шалгалтын үндсэн зарчмыг баримтлах бөгөөд тусгайлсан харилцааг тухайн салбарын хуулиар зохицуулахаар тусгажээ. Ингэснээр төрөөс хэрэгжүүлж буй аливаа хяналтыг ерөнхий нэг стандартын дагуу, эрсдэлд суурилсан зөвлөн туслах зарчмаар хэрэгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хяналтуудын уялдаа холбоог хангах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой гэдгийг хууль санаачлагчид хэлж байна.

Хэлэлцүүлгийн үед аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон иргэдийн төлөөлөл саналаа хэлж, хууль санаачлагчидтай харилцан санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9482
0 эможи
keyboard_arrow_up