Намрын чуулган ирэх лхагва гаригт эхэлнэ
2014 оны 9 сарын 26
УИХ-ын намрын чуулган энэ сарын 1-н буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт нээлтээ хийнэ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргасныг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд гарын үсэг зурж баталлаа. Намрын чуулганаар хэлэлцэхээр эхний удаа 26 хууль болон тогтоолын төслийг оруулжээ.
Мөн хаврын чуулганаар хэлэлцэж байгаад нээлттэй орхисон зарим хуулийн төслийг энэ чуулганы хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9354
0 эможи