УИХ-ЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

2014 оны 9 сарын 26

Монголын Нутгийн Удирдлагын

Холбооны хамт олонд

Төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, нутгийн удирдлагыг бэхжүүлж чадавхижуулахын төлөө санаа зориг, хүч чадлаа нэгтгэн ажиллаж байгаа Монголын Нутгийн Удирдлагын холбооны нийт хамт олон, түүний мянга мянган гишүүд дэмжигчдэд үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Иргэдийн санал санаачлага, өөрсдийнх нь хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болсон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд асуудлаа өөрсдөө, төлөөллийн хүмүүсээрээ дамжуулан шийдвэрлэдэг ардчилсан байгууллага билээ.

Нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх, эдийн засаг санхүүгийн баазыг нь өргөтгөх талаар төрөөс олон төрлийн арга хэмжээ авч, эрхзүйн хүрээнд шинэ, шинэ боломж олгосоор байна.

Өөрөө удирдах байгууллага нь нутаг орныхоо эдийн засаг, нийгмийн олон талт асуудлыг иргэд, хамт олны ашиг сонирхол, төрийн хууль тогтоомжийн хүрээнд ардчилсан аргаар, ухаалаг зөв шийдэж Монгол Улсын хуулиар баталгаажиж ирсэн эрх, эрх чөлөөг тууштай хангах үүрэг хүлээж байна.

Улсын Их Хурал нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц тогтолцоо, арга зүйг улам боловсронгуй болгож хөгжүүлэхэд байнга анхаарч, хууль эрхзүйн зохицуулалтыг нь улам боловсронгуй болгож ирсэн бөгөөд цаашид Та бүхний үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжин ажиллах болно.

Иргэн хүн нутаг дэвсгэртээ эзэн байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө нутгийн удирдлагын бүх шатны байгууллага, Монголын нутгийн удирдлагын холбоо цаашид ч эрч хүчтэй, идэвхитэй үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байна.

Та бүхний ажилд амжилт хүсч, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9352
0 эможи
keyboard_arrow_up