УИХ-ын дарга З.Энхболд Америкийн худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөлөлтэй уулзав

2014 оны 9 сарын 25

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2014.09.24/ Америкийн худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөлөл оролцсон уулзалт, зөвлөгөөнд оролцлоо.

Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам-Монгол/ нь 2012 онд байгуулагдсан бөгөөд АНУ Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан байгууллага юм.

Уулзалт, зөвлөгөөнийг АнЧам-Монголын ТУЗ-ийн дарга Жаксон Кокс нээж хэлсэн үгэндээ, удахгүй УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ. УИХ-ын намрын ээлжит чуулганаар гадаадын хөрөнгө оруулагчдад хамааралтай маш чухал хуулийн төсөл шийдвэрүүдийг хэлэлцэнэ. Энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнд Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулсан компанийн төлөөллүүд оролцож байгаа бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд уулзалтад өндөр ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд болон ил тод байдлын тухай хэлэлцээр, гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай асуудлаар илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулт өгсөн юм. Тэрээр миний бие хоёр жилийн өмнө АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ АнЧам-ын төв байранд зочлон удирдлагуудтай уулзалт хийж байсан.  АНУ нь Монгол Улсын хувьд эдийн засгийн түнш улс гэдгийг онцлон тэмдэглээд “гуравдагч хөрш” орнуудад шинэ боломж нээгдэж байгаа тухай хэлэв. Мөн УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд чухал. Ил тод байдлын хэлэлцээрт эдийн засаг санхүү, хөрөнгө оруулалт, ашигт малтмал гээд олон хуулийг монгол хэлнээс англи хэлэнд хөрвүүлэх шаардлага тулгарч байна. Хуулиудын тухай зөвхөн хоёр хуудас нэр орчуулахад амаргүй байсан. Нэг хууль дээр 2-3 орчуулгын хувилбар гардаг. Орчуулгыг нэг мөр болгох асуудалд УИХ-ын гишүүд голлон анхаарч байна. Мөн “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай”, “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай”, “Сонгуулийн тухай”, “Улс төрийн намын санхүүжилтийн тухай”, “Гэмт хэргийн тухай”, алтны олборлолттой шууд холбоотой “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг эргэж харах зэрэг олон чухал хууль хэлэлцэнэ хэмээн онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9291
0 эможи
keyboard_arrow_up