УИХ-ын дарга З.Энхболд Дулааны цахилгаан станцуудад ажиллаж байна
![](https://websites.mn/arslan/assets/images/20140924/14853-26214700.jpg)
УИХ-ы дарга З.Энхболд “Амгалангийн дулааны станц”, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны станц-4” ТӨХК-иудад яг одоо ажиллаж байна. “Амгалангийн дулааны станц”-ын барилга угсралтын ажилтай танилцахын зэрэгцээ “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн 50 мВт-ийн өргөтгөлийн төслөөр хийгдсэн ТГ-9, станцын шинээр баригдсан ус хөргөх цамхагтай танилцах юм. Харин “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК дээр цахилгааны 123 мВт өргөтгөл станцын сүлжээний утасны болон эргэлтийн усны шугамын шинэчлэлийн ажилтай тус тус танилцана. Түүнийг дагалдан УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)