Судалгааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулна

2014 оны 9 сарын 24

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд судалгааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордны хуралдааны “Б” танхимд зохион байгуулах гэж байна.

  Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэс, Шинжлэх ухааны академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн болон Бизнесийн сургууль зэрэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцох юм.

  Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогсод бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд судалгааны мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах шаардлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга зам, хууль, бодлогын шийдвэрийн төсөл боловсруулах шатан дахь судалгаа шинжилгээний үйл ажиллагаа, суурь болон эрх зүй, академик судалгааны үр дүнг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрхэн ашиглах чиглэлээр үндсэн илтгэлүүд сонсож, санал бодлоо хуваалцана. Түүнчлэн судалгааны байгууллагуудын мэдээллийн сан бүрдүүлэлт, судалгааны үр дүнг хэрхэн түгээж буй байдал, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд судалгааны мэргэжлийн байгууллага, мэргэшсэн судлаачдыг татан оролцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, судалгааны нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээллийн цахим сүлжээ ажиллуулах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9247
0 эможи
keyboard_arrow_up