Д.Хаянхярваа гишүүн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хүсэлт явуулав

2014 оны 3 сарын 26

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Тиймээс уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим мэдээллийг тодруулах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасанд судалгаа ирүүлэх хүсэлт явуулжээ.

 

Ингэхдээ тэрээр энэ хууль батлагдсан тохиолдолд хамтын тэтгэвэр авах эрх үүсэх хүмүүсийн тоо, авах тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр тогтоолгосноос хойш эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсны улмаас ганц бие амьдарч байгаа хүний тоо, авч байгаа тэтгэврийн хэмжээ зэрэг мэдээллийг тодруулахыг хүссэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
913
0 эможи
keyboard_arrow_up