Хаврын чуулганы цагийг өөрчлөх захирамж гаргажээ

2014 оны 3 сарын 25

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны цагийг өөрчлөх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар уг захирамжид заажээ.

 

Мөн энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн ажлаа зохион байгуулахыг Байнгын хороодын дарга, гишүүд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нарт үүрэг болгосон байна.
Үүнээс үзвэл, УИХ ээлжит бус чуулган зарлахгүйгээр шууд хаврын чуулган эхлүүлснээр Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэж мэдэхээр байна. Гэхдээ хаврын чуулган эхэллээ ч хөрөнгө мөнгө гачигдалтай тул 2014 оны төсөвт тодотгол хийх боломжгүй гэх байр суурийг зарим улстөрчид илэрхийлж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
894
0 эможи
keyboard_arrow_up