Н.Алтанхуяг: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна
Азийн худалдааг дэмжих форумын тэргүүнүүдийн 27 дахь ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Азийн худалдааг дэмжих форум нь 1987 онд таван гишүүнтэйгээр харилцан мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор байгуулагджээ. Өнөөдөр тус байгууллага Азийн 24 орны худалдааг дэмжих байгууллагыг эгнээндээ нэгтгэж, жил бүр тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулж, худалдааг дэмжих байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлууд, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцдог болжээ.
Энэ удаагийн хуралдаан “Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон “Ногоон бизнес”-ийг дэмжин хөгжүүлэхэд Худалдааг дэмжих байгууллагын үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 50 гаруй төлөөлөгч болон Олон улсын худалдааны төвийн төлөөлөгчид оролцож байна.
Хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, хэлсэн үгэндээ манай оронд уул уурхай эрдэс баялагийн салбараас гадна малын гаралтай түүхий эд, ноос ноолууран бүтээгдэхүүн, мах, үр тариа, жимс жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох боломж их байгааг тэмдэглэлээ. Мөн “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхайн бус экспортыг дэмжин хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хувийн хэвшлийн оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Бид бизнесийн орчныг сайжруулах, худалдаа бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч Татварын багц хуулиуд, Тусгай зөвшөөрөл лицензийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг шинэчлэн баталлаа” гэж Ерөнхий сайд хэллээ.
Азийн худалдааг дэмжих форумын тэргүүнүүдийн 27 дахь ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Азийн худалдааг дэмжих форум нь 1987 онд таван гишүүнтэйгээр харилцан мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор байгуулагджээ. Өнөөдөр тус байгууллага Азийн 24 орны худалдааг дэмжих байгууллагыг эгнээндээ нэгтгэж, жил бүр тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулж, худалдааг дэмжих байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлууд, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцдог болжээ.
Энэ удаагийн хуралдаан “Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон “Ногоон бизнес”-ийг дэмжин хөгжүүлэхэд Худалдааг дэмжих байгууллагын үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 50 гаруй төлөөлөгч болон Олон улсын худалдааны төвийн төлөөлөгчид оролцож байна.
- See more at: http://zasag.mn/news/view/6596#sthash.0OktbvPL.dpuf