Ж.Батзандан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Ерөнхий консулыг хүлээн авч уулзав

2014 оны 9 сарын 08

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Ерөнхий консул Бурчил Тони Рейнолдыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ноён Бурчил Тони Рейнолдыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Австрали-Монголын харилцаа, ялангуяа эдийн засаг, боловсрол, уул уурхайн чиглэлийн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа талаар мэдээлэл авах хүсэлтэй буйгаа дуулгасан юм.

Ноён Бурчил Тони Рейнолд цаг зав гарган хүлээн аван уулзаж буйд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд талархал илэрхийлээд Австрали-Монголын харилцаа, хамтын ажиллагаа, засгийн газар хооронд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл тусламжийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Монгол Улс Австрали Улстай боловсролын салбарт 20 гаруй жил хамтран ажиллаж, энэ хугацаанд 400 гаруй хүн мастер, докторын зэрэг хамгаалсан байна.

Тэд уулзалтын хүрээнд хоёр улсын боловсрол, эдийн засаг, соёлын харилцааны талаар харилцан санал солилцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8351
0 эможи
keyboard_arrow_up