З.Энхболд:Хөгжлийг инженерчлэлгүйгээр төсөөлшгүй
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Барилгын Политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов. УИХ-ын дарга нээлтийн арга хэмжээнд оролцож, оюутан залууст хандан хэлсэн үгэндээ, аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр, инженергүйгээр, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол Улс ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа, өөрөөр хэлбэл та бүхний боловсролд онцгой анхаарал хандуулж байдаг. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа. Миний бие энэ хичээлийн шинэ жилийн баяраар мэргэжлийн сургалтын салбарыг зориуд сонгон танай сургууль дээр ирлээ хэмээн хэллээ. Ийнхүү Улсын Их Хурлын дарга оюутан сурагч, багш ажилчдад амжилт хүссэний зэрэгцээ тус сургуулийн Сантехникийн дадлагын газар, Барилгын мэргэжлийн газар, Токарийн дадлагын газруудаар орж, сургалтад ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй танилцсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд Токарын дадлагын газартай танилцах үеэрээ шинээр нэвтрүүлсэн компьютерийн удирдлагатай токарийн машинаар (CNC) деталийг 4 минутад зорж үзүүллээ.
Барилгын Политехник коллежийн Барилгын засалын 1-р дамжааны оюутан М.Өлзийтогтох:
-Сургуулийнхаа оюутнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сонгосон сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Манай сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга хүрэлцэн ирсэнд сэтгэл өндөр байна. Инженер техник, барилгын салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжиж байгаад талархалтай явдгаа илэрхийлье гэлээ.
Барилгын Политехник коллежийн Барилгын техникчийн 1-р дамжааны оюутан Н.Отгонбаатар:
-Манай сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Улсын Их Хурлын дарга оролцож байгаа нь энэ салбарыг УИХ-аас дэмжиж байгаагийн нэг илрэл гэж ойлгож байна. Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн бид сайн суралцаж, эх орондоо чадварлаг боловсон хүчин болохыг хичээж суралцах болно гэлээ.
УИХ-ын даргын зочлон очсон Барилгын Политехник коллеж нь анх 1954 онд Аж үйлдвэрийн техникумын дэргэд 22 оюутантай Барилгын салбар нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1960 онд дөрвөн салбар, 540 оюутантай Барилгын техникум болж өргөжжээ. Барилгын Политехник коллеж нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа бөгөөд мэргэжлийн анхан шатны 10 мэргэжил, техникчийн таван мэргэжлээр сургалт явуулдаг байна.
Байгуулагдсан цагаасаа хойш 60 жилийн хугацаанд нийт 8500 гаруй тусгай дунд боловсролтой техникч, 20,000 гаруй барилгын нарийн мэргэжилтэй ажилчин дипломын дээд боловсролтой инженер бэлтгэн гаргасан нь өнөөдөр эх орны барилгын болон бусад салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байгаа юм байна.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.09.01/ Барилгын Политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хуран цугласан оюутан сурагчид болон багш Та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье.
Аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр, инженерчлэлгүйгээр, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймээс Монгол Улс ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа, өөрөөр хэлбэл Та бүхний боловсролд онцгой анхаарал хандуулж байдаг.
Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус Та бүхэнд оногдож байна. Миний бие энэ хичээлийн шинэ жилийн баяраар мэргэжлийн сургалтын салбарыг зориуд сонгон танай сургууль дээр ирлээ. Өнөөдөр манай улсад энэ төрлийн мэргэжилтэй ажилтнууд дутмаг байгаа. Гэвч төгссөн хүн бүхэн, өөрөөр хэлбэл төгсөгчдийн 87 хувь нь ажлын байраар хангагдаж байгаа гэдгийг сургуулийн удирдлага сая хэллээ. Иймээс ч манай улсын зах зээлд технологийн мэргэшилтэй ажилчны хэрэгцээ асар ихээр нэмэгдэж байгааг харгалзан төрөөс энэ чиглэлийн сургуулиудад онцгой ач холбогдол өгч байна.
Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг дэмжсэн бодлого явуулж байгаагийн нэг тод жишээ бол Та бүхний сайн мэдэх иргэдийн орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн бодлого юм. Найман хувийн зээл бол хэн нэгэн иргэн орон сууцанд орох, үүнийг дэмжиж улсаас зээл олгож буй явцуу бодлого биш. Харин энэхүү найман хувийн зээлийн үр дүнд барилгын үйлдвэрлэл нэмэгдэж, барилгачдын эрэлт хэрэгцээ өсөж буй болон бусад эерэг нөлөөг нийгэмд үзүүлж байна. Та бүхэн сургуулиа төгсөөд энэхүү тасралтгүй олон жилээр үргэлжлэх Төрийн бодлогын үр шимийг хүртэх болно. Манай улс 1980-аад онд нэг жилд 40-50 мянган метр квадрат барилга ашиглалтад оруулахаас хэтэрдэггүй байсан бол 2013 онд энэ тоо 1 сая метр квадрат талбай хүрсэн нь уг бодлогын шууд нөлөө юм. Ингэснээр барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн сүлжээ, орон сууцны тавилгын үйлдвэрлэл худалдаа, тэдгээрийг дагасан олон төрлийн үйлчилгээ, мэргэжлийн сургалтын салбар зэрэг өргөн хүрээнд нэмүү үнэ цэнэ бүтээх үйлдвэрлэлийн хэлхээ үүсч урт хугацаанд тогтвортой ажлын байр олноор бий болох нөхцлийг бүрдүүлж байна. Цаашлаад барилга угсралт, замын технологи зэрэг дэд бүтцийн инженерчлэлийн салбарт мэргэшсэн ажилчдын хэрэгцээ ирээдүйд тогтвортой өсөх хандлагатай байна.
Орчин үед технологийн дэвшил асар хурдтай явж байна. Барилгын салбарт гэхэд цаг тутам шинэ шинэ технологи нэвтэрч, тэр хэрээр хугацаа, зардал хэмнэх бололцоо бий болж байна. Иймээс Та бүхэн орчин үеийн шинэ технологид цаг алдалгүй суралцах чадвар эзэмших шаардлагатай. Мэргэжлийн сургалтын салбарт Хөдөлмөрийн яамнаас мэргэшлийн стандартыг боловсруулан нэвтрүүлж байгаа нь Та бүхэнд ур чадвараа хэмжин, мэргэшлээрээ олон улсын түвшинд хүрэх боломж олгож байна.
Оюутан залуус Та бүхэн суралцах хугацаандаа зөвхөн технологийн мэргэшил, дадлагатай болох төдийгүй ажил хөдөлмөрийн чанд сахилга бат, өндөр ухамсартай иргэн хүн болж төлөвшихийг би УИХ-ын даргын хувьд, эцэг хүний хувьд, бас инженер хүний хувьд зөвлөе.
Сонгосон мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшиж Монголын ирээдүйг бүтээн босгох хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг эрхэм дүү нартаа хүсье.
“Сургууль бол багш, хүүхэд, эцэг эхийн хамтын ажлын нэг том талбар. 92-р сургуулийнхан ийм хамтын ажиллагааны үлгэр жишээ сургууль байна. Эцэг эхчүүдийн оролцоо санаачилгаар сургуулийн орчноо цэцэрлэгжүүлж тохижуулсан, хүүхдэд нь ямар авъяас байгааг нээж илрүүлэх, хөгжүүлэхийн төлөө хамтын хүчээр зүтгэж байгаа зэрэг нь бахархалтай байна” гэж Засгийн газрын тэргүүн онцоллоо. Онц авахын төлөө биш өөрийгөө хөгүүлэхийн төлөө, тэр дундаа нийгэмд зөв харилцагч болохын төлөө ном их уншиж, хөдөлмөр сайн хийгээрэй гэж сурагчдад захилаа.
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 59352 сурагч шинээр элсэн суралцана. Энэ нь ойрын 20 жилд гараагүй өндөр үзүүлэлт учраас төрөөс бага боловсролын системд онцгойлон анхаарч, 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ гэж БШУЯ–ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/6471#sthash.MDJzrJ0A.dpuf
“Сургууль бол багш, хүүхэд, эцэг эхийн хамтын ажлын нэг том талбар. 92-р сургуулийнхан ийм хамтын ажиллагааны үлгэр жишээ сургууль байна. Эцэг эхчүүдийн оролцоо санаачилгаар сургуулийн орчноо цэцэрлэгжүүлж тохижуулсан, хүүхдэд нь ямар авъяас байгааг нээж илрүүлэх, хөгжүүлэхийн төлөө хамтын хүчээр зүтгэж байгаа зэрэг нь бахархалтай байна” гэж Засгийн газрын тэргүүн онцоллоо. Онц авахын төлөө биш өөрийгөө хөгүүлэхийн төлөө, тэр дундаа нийгэмд зөв харилцагч болохын төлөө ном их уншиж, хөдөлмөр сайн хийгээрэй гэж сурагчдад захилаа.
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 59352 сурагч шинээр элсэн суралцана. Энэ нь ойрын 20 жилд гараагүй өндөр үзүүлэлт учраас төрөөс бага боловсролын системд онцгойлон анхаарч, 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ гэж БШУЯ–ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/6471#sthash.MDJzrJ0A.dpuf