Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана

2014 оны 1 сарын 07

Өнөөдөр гурван байнгын хорооны хуралдаан болно. Тухайлбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг санхүүжилтийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх Хөдөлмөрийн сайдын мэдээлэл хийнэ. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд болно. Хуралдаанаар Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Харин Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд хуралдаж, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
79
0 эможи
keyboard_arrow_up