Ээлжит бус чуулган ирэх долоо хоногт хуралдана
2014 оны 3 сарын 17
УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 24-нд зарлахаар УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэжээ. УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулган өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд хаалтаа хийсэн. Гэвч хэлэлцэх асуудлуудаа бүрэн дуусгаагүй учир ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болсон юм.
Харин ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 24-нд болж, 2014 оны төсвийн тодотгол, "Давхар дээл"-ийн хууль, Өрийн удирдлагын тухай хууль, царцаарсан барилгууд зэрэг асууудлыг хэлэлцэнэ. Уламжлал ёсоор УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын эхэнд нээлтээ хийдэг. Тиймээс ээлжит бус чуулганыг залгаад хаврын чуулган эхлэх нь.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
768
0 эможи