Зандаахүүгийн Энхболд 1966 оны 5 сарын 23-нд төрсөн

2014 оны 5 сарын 18

Зандаахүүгийн Энхболд 1966 оны 5 сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн нь одоо Монгол Улсын Их Хурлын даргын албыг хашиж буй улс төрч юм.

 

Тэрээр 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Уралын Политехникийн Дээд Сургуулийг дүүргээд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр, Монел фирмд инженерээр ажиллан ажлын гараагаа эхэлжээ. Улмаар хувийн хэвшилд шилжиж, 1991-93 онд "Эрэл" ХХК-ийн захирал, 1993-96 онд "Интер" ХЭАА, ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад, 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан Холбоо эвсэл ялалт байгуулсны дараа Төрийн Өмчийн Хороог байгуулахад анхны даргаар нь томилогджээ. Уг албыг 1999 он хүртэл хашаад, 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөхөөр ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
760
0 эможи
keyboard_arrow_up