УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав
2014 оны 8 сарын 22
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.08.22/ БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав.
Уулзалтын эхэнд ноён Си Зиньпин, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн нэг жилийн дотор Хятад Монголын харилцаа бүхий л салбарт ахиц гарсан байгааг сайшааж байна. Энэ удаад БНХАУ-ын даргын хувиар анх удаа Монгол Улсад айлчилж байна гэдгээ илэрхийлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд уулзалтанд оролцож буй УИХ-ын гишүүдийг танилцуулав. Яг одоо Монгол Улсын Их хурлын хүндэтгэлийн хуралдаан хуралдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7526
0 эможи