Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 10.45 цагт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпины айлчлалтай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 2014 оны 8 дугаар сарын 22-ны Баасан гарагийн 10 цаг 45 минутад эхэлнэ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдааныг нээсний дараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпин Улсын Их Хурлын гишүүд, монголын ард түмэнд хандаж үг хэлнэ. Дараа нь Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хааж үг хэлэх юм.
Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон албаны бусад хүмүүс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Даргын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд оролцож яваа зочид төлөөлөгчид оролцон