УИХ-ын гишүүн Д.Арвин Ю.Цэдэнбалын ач охин Анастасияг хүлээн авч уулзав

2014 оны 8 сарын 20

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ю.Цэдэнбалын хүү Зоригийн охин Анастасияг өнөөдөр  Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Хатагтай Анастасия Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинд халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд өвөөгийнхөө төрсөн нутаг болох Увс аймгийн Давст суманд зочлон, ном хуруулаад ирсэн тухайгаа дуулгасан юм. Мөн тэрээр энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан бүх хүмүүст талархаж байгаагаа дуулгаад өнөөг хүртэл  өвөөг нь Монгол Улсын төр засаг хүндэтгэж явдагт баяртай байдгаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр Монголын талаар бодож байсан бодлууд өөрчлөгдсөн. Өвөөгийнхөө гэрийн бууцан дээр очоод агаараар нь амьсгалахад монгол хүн гэдэг мэдрэмж төрж байсан хэмээн өөрт төрсөн  сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинд хандан 1990-ээд оны хүнд хэцүү үед эцгийг нь Монгол Улсын иргэншилтэй болгоход гүн туслалцаа үзүүлэн, гол үүргийг гүйцэтгэсэнд талархаж явдаг талаар дуулгаад Цэдэнбалын Зоригийг Монгол Улсад амьдрах орон сууцтай болгосонд талархаж , хүндэтгэл үзүүлэхээр ирсэн тухайгаа мэдэгдэв. Улсын Их Хурын гишүүн Д.Арвин түүнийг Монголд Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улстай нягт холбоотой ойр дотно байхыг захисан юм. Мөн түүнд эцэг Зоригийг нь Монгол Улсад албан ёсоор айлчлан ирэх урилгыг дамжуулаад өвөөгийнхөө төрсөн нутагт ойр ойрхон ирж Монголын ард түмэнтэй үргэлж холбоотой байхыг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7396
0 эможи
keyboard_arrow_up