УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхлаа

2014 оны 3 сарын 14

УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Тэрээр өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхлаа.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уулзалтын эхэнд, УИХ-ын дарга З.Энхболдын энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдолтой болохыг онцлоод, Монгол Улстай ойр дотно хамтран ажилладагт баяртай байдгаа илэрхийлэв. УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д хандан, найрсаг дотноор хүлээн авсанд талархсанаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжиллаа.Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн тохиож буй. Хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжиж байгаагийн илрэл бол нэг жилдээ Монголын 120 мянга орчим иргэн БНСУ-д зорчиж байгаа явдал юм. Цаашдаа визийн асуудлыг анхааралдаа авч, хөнгөвчлөх болон улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
739
0 эможи
keyboard_arrow_up