Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзав

2014 оны 8 сарын 14

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, Боловсрол, соёлын газрын дарга О.Ариунгэрэлт, Зам тээврийн газрын дарга Д.Энхзориг нарын зургаан хүнийг  өнөөдөр /2014.08.13/ хүлээн авч уулзав.

 

Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ уулзалтын эхэнд орон нутгийн  төсвийн орлогын биелэлт 120 хувьтай байгаа талаар танилцуулж тулгамдсан асуудлуудын талаар товч мэдээлэл хийлээ.

96 мянга гаруй хүн амтай Орхон аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах , боловсролын салбарт хийгдэх ихээхэн ажлууд байгааг тэрээр дуулгасан юм.

Дараа нь тус аймгийн Хотын захирагчийн албаны барилгын инженер Б.Одгэрэл, Боловсрол, соёлын газрын төсвийн мэргэжилтэн Ч.Наранцэцэг, Зам тээврийн газрын дарга Д.Энхзориг нар эрүүл мэнд, боловсрол, зам тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон 2015 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга угсралтын их засварын ажлын талаар танилцуулга хийв.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог уулзалтын төгсгөлд салбарын сайд нарыг байлцуулан Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагуудтай дахин  уулзалт зохион байгуулахаар тогтлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7047
0 эможи
keyboard_arrow_up