УИХ-ын дарга Дорнодыг зорилоо
![](https://websites.mn/arslan/assets/images/20140808/b1600b_71_x800.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Дорнод аймгийг зорилоо. Учир нь наймдугаар сарын 8-9-нд тус аймгийн Халхгол сумын нутаг Буйр нуурнаа Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн чуулга уулзалт болох тул түүнд оролцохоор Улаанбаатар хотоос морджээ.
Зүүн бүсийн чуулга уулзалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймаг мөн нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргүүдээс тус бүр төлөөлөл оролцох аж. Нийт 500 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон хурал төлөвлөгдсөн байна.
Монголоо шинэчилье уриатай тус Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга З.Энхболд, дэд ерөнхийлөгчөөр нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сонгогдсон юм. Мөн тус холбоонд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Арвин нарын улстөрчид багтдаг юм.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)